Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгуулийг 2019 оны 6 дугаар сарын 30-нд товлогджээ. Энэ удаагийн нөхөн сонгуульд 14 намууд оролцох чигтэй боловч гол өрсөлдөөн МАН, АН, МАХН гэсэн 3 намын хүрээнд өрнөх бололтой.

Сөрөг хүчин болох Ардчилсан нам одоо УИХ-д бүлэггүй болж байгаа учир нэмж нэг суудал авч, албан ёсны бүлэгтэйгээ үлдэх бодолтой байгаа байх.

Энэхүү сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаяр болон С.Ганбаатар нар хүчтэй өрсөлдөгчид байх дамжиггүй. Нөхөн сонгуульд аль ч намаас ямар ч улс төрч, нэр дэвшигч орж ирсэн энэ удаагийн сонгууль 2020 оны сонгуулийн өнгийг харж болохуйц сонгууль болно. Тиймээс намууд нөхөн сонгуульд ач холбогдол өгч байна.

2016 оны УИХ-ын сонгуулийн булхайг давтахгүй байхын тулд тооллогыг заавал гараар тоолох хэрэгтэй.

Т.Болд

ХАРИУ ҮЛДЭЭХ