Мөнгө гэдэг зүйл бол зүгээр л үнэлсэн нэр бүхийн үнэлгээний хэмжүүр юм. Арилжаанд ороод явах үедээ л үнэ цэн нь тодорч гарч ирдэг. Гэвч зарим нэг ховор тохиолдолд жишээ нь үйлдвэрийн алдаа, маш бага тоогоор гүйлгээнд гарсан гэх мэт мөнгөнүүд нэрлэсэн үнэнээсээ илүү үнээр зарагддаг юм. Харин энд дэлхийн хамгийн үнэтэй цаас болон зоосон мөнгөнүүдийг толилуулж байна.

Английн хаан Гуравдугаар Эдвард хааны алтан зоос, 1343 он.

Өнгөрсөн зууны турш яг адилхан хийцтэй гурван л зоос олдсон юм. Нэг нь 6,8 сая доллараар үнэлэгддэг.

Doubloon 1787 он.

1700 оноос эхлээд алт олборлогчид зоосыг зэс болон хүрлээр хийгээд алтаар бүрдэг байв. Гэвч  зоосны эзэн үүнийг зөвшөөрөхгүй байлаа. Тэрбээр зарим зоосоо цэвэр алтаар хийж цөөхөн хэдийг нь 22 каратын алтаар хийсэн нь өнөө үед 7,4 сая доллараар үнэлэгдэж байна.

“Эрх чөлөө” мөнгө зэс холилдсон зоос 1794 он.

Энэ бол АНУ-ын засгийн газраас гаргасан хамгийн анхны долларын зоос юм. Мөнгө болон зэс холилдсон энэ зоосны эхний үйлдвэрлэлтээс хэд хэдийг нь АНУ Mint-д хадгалсан байдаг. Нэг ширхэг зоосны үнэ 10 сая доллар.

1-р зэрэглэлийн цэвэр мөнгөн доллар 1804 он.

Энэ зоосыг 1804 онд хийсэн боловч 30 жилийн дараа Азиас зочлон ирсэн хүндтэй зочидод зориулан тусгай зориулалтаар дахин үйлдвэрлэсэн юм. Тэр хувилбар нь 2008 онд 3,8 саяар зарагдсан.

Чикагогийн Үндэсний Банкнаас гаргасан 10 долларын цаасан мөнгө 1875 он.

Бизнесийн зориулалтаар Чикагогийн Үндэсний Банкнаас гүйлгээнд 18 жил л явсан энэхүү цаасан мөнгө одоо цуглуулагч нарын хайртай цуглуулга болон үлджээ. Ямар ч байсан 10 доллараас илүү үнэтэй гэнэ шүү.

“Улаан далайн хав” 1000 доллар 1891 он.

1800-ийн сүүлээр энэ мөнгө хэрэгтэй үедээ л 1000 доллараар үнэлэгдэж байсан бол 2013 онд ойролцоогоор 2,5 сая доллараар зарагдсан юм. Учир нь гэвэл их энгийн. Энэ цаасан мөнгө олдох нь ховор бөгөөд 120-иос илүү жилийг элээсэн гэхэд маш цэвэрхэн байсан юм.

Хоёр бүргэд 1907 он.

АНУ Mint энэ зоосны зүсэлтийг хийхэд маш хэцүү байсан ба зоосны дизайныг алдагдуулахгүйн тулд “In God We Trust” өгүүлбэрийг хасаж гүйлгээнд гаргасан байдаг. Мэдээж АНУ-ын засгийн газар маш их дургүйцсэн бөгөөд дахин гүйлгээнд гаргахыг хориглосон байна. Цөөн хэдэн үйлдвэрлэгдэн гүйлгээнд гарсан нь өнөөдөр 7,6 сая доллараар тус бүр үнэлэгдэж байна.

“Эрх Чөлөөний толгой” таван центийн зоос 1913 он.

1913 оны энэ зоос нь алдаа байсан юм. Учир юу гэвэл АНУ Mint “Эрх Чөлөөний Толгойг” “Уугуул Америкчууд” зоосоор сольсон. Солихоос өмнө таван ширхэг гүйлгээнд гарчихсан байж. Одоогийн үнэ ханш нь 3,7 сая доллар.

Хоёр бүргэд 20 долларын зоос 1933 он.

Энэ зоос нь хэзээ ч гүйлгээнд гараагүй. Ерөнхийлөгч Рузвельт энэ цаг үед алтны корпорациудтай тэмцэлдэн АНУ-ыг хямралаас гарган банкны дампууралтай тэмцэж байв. 20 долларын энэ зоосны нэг тал нь л хийгдсэн байдаг ба нэрлэсэн үнэ нь 20 доллар боловч жинхэнэ үнэ нь 7,6 сая доллар хавьцаа байдаг байна.

Канадын 1 сая долларын зоос 2007 он.

Канад 100 кг жинтэй 1 сая долларын зоос гаргасан ба бараг цэвэр алт гэгддэг. Royal Canadian Mint-п хийгдсэн энэхүү зоосны үнэ 4 саяас илүү байна.

Монгол Доллар буюу Данзангийн Доллар 1921 он.

Тухайн үед Сангийн сайд байсан С. Данзан нь Монгол Улсын шинэ мөнгөн тэмдэгтийг цент доллараар үнэлэн гүйлгээнд гаргах гэж ЗХУ-тай гэрээ байгуулан хэвлэх шийдвэр гаргажээ. Гэвч удалгүй С. Данзан хэлмэгдэж ЗХУ-д бэлэн болсон Монгол Долларыг заримыг нь шатаасан байдаг. Одоогоор Монголд хоёр хүн л жинхэнэ Данзангийн Доллартай гэж тэмдэглэгдсэн байна. 2017 онд дуудлага худалдаагаар 60 сая төгрөг хүрсэн гэдэг.

Чингис хааны алтан зоос.

Газни хот (Афганистан улс) 1221 он.Нүүрэн талд “Хаадын хаан аугаа их Чингис хаан”  Ар талд “Аллахаас өөр бурхан үгүй. Мухаммед бол Аллахын элч” гэх Коран судрын ишлэл, Багдадын Халиф Насирын нэр цолыг бичжээ. Чингис хааны нэр бүхий уг алтан зоос 1996 онд Пакистанаас олдсон бөгөөд мөн Дундад Азийн Газни, Бухар, Самарканд,
Астарабад хотуудад их хааны нэртэй алтан зоос гаргаж байсан нь мэдэгдэж
байна.

Эх сурвалж:http://tuuh.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ