ШУУД: "Тост, Тосон бумба" үндэсний хэлэлцүүлгийн үдээс хойшхи хэлэлцүүлэг эхэллээ. Төрийн ордноос шууд дамжуулж байна

Geplaatst door Хархүү Мандахбаяр Mandakhbayar Kharkhuu op Vrijdag 9 augustus 2019

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг төдийгүй улс орон даяар шуугиан тарьж байгаа Тос Тосон Бумба үндэсний хэлэлцүүлгийг хоёр үе шаттай хийхээр болжээ.

Энхний хэлэлцүүлгийг энэ сарын 29-нд Өмнөговь аймгийн төв Даланзадгадад зохион байгуулах бөгөөд уг хэлэлцүүлэгт урьдчилсан байдлаар 300 гаруй хүн оролцоно.

Харин дараагийн хэлэлцүүлгийг наймдугаар сарын 09-нд Улаанбаатар хотод төрийн ордонд хийхээр төлөвлөж байгаа аж. Нутгийн иргэдийн мэдээлж байгаагаар Тостын нурууны энгэрт үйл ажиллагаагаа эхэлсэн Баянтэсийн уурхай буюу “Сауд Гоби Коэл Транс” ХХК -ийнхан үйл ажиллагаагаа зогсоожээ.

Компанийнхан техникүүдээ өөр газар руу татаж байгаа аж. Ямартаа ч хэвлэлүүд болон иргэдийн дунд зөрүүтэй ташаа мэдээлэл байгаа учраас үүнийг цэгцлэх зорилгоор “Эрс шинэчлэл” ТББ, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ хамтран энэхүү хэлэлцүүлгийг  өргөн цар хүрээтэй зохион байгуулахаар төлөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ