Ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг дахин шалгаж, захиалагч болон гүйцэтгэгчийг үнэн зөвөөр тогтоон, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг иргэний нийгмийн байгууллагууд шаардаж эхэллээ.“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл" хөдөлгөөн, “Уугуул хөдөлгөөн” ТББ-ууд маргааш (2019.08.09) Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулж, түүний үйл хэргийг үргэлжлүүлэн, Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын бүс нутгийг хамгаалах асуудлаар уриалга гаргахаар болов. Эх орондоо хайртай иргэн бүрийг тайван жагсаалд нэгдэхийг уриалж байна

Geplaatst door Zindaa.mn op Donderdag 8 augustus 2019

ХАРИУ ҮЛДЭЭХ