Зарим хүн өөрт нь сэтгэл зүйчийн тусламж хэрэгтэй болсныг мэддэггүй. Тухайлбал, сэтгэцийн эмгэг ч байж болох зарим зан араншингаа анзааралгүй явсаар өвчнөө хүндрүүлэх нь бий. Таныг сэтгэцийн эмгэгт хүргэж болох таван зан араншингийн талаар өгүүлье. Өөрийгөө шалгаад үзээрэй.

Ажлаа дуустал нь хийхгүй байх – Та ажлаа зорилготойгоор эхэлдэг ч хэзээ ч дуусгадаггүй бол стрессээс үүдэлтэй сэтгэцийн багахан эмгэгт өртжээ. Ийм үед хүн сэтгэл санаа хөөрөлтэй, яриасаг, идэвхтэй байж, бага унтдаг. Хөөрөлдөө автан олон ажлыг зэрэг эхлэх нь бий. Эхэлсэн ажлаа удалгүй орхидог.

Төгс төгөлдөр байх хүсэл – Бүгдийг төгс хийж, төгс байх гэж зүтгэх нь түгшүүрлэх эмгэгтэй хүний шинж. Шүүмжлүүлэхээс, ажилгүй болохоос айх, өвдөх вий, золгүй явдал тохиолдох вий гэж айх нь бүгд түгшүүрлэх эмгэгийг шинж юм. Таныг төгс төгөлдрийн төлөөх хүсэл зовоож байвал сэтгэл зүйчид хандаарай.

Цэвэрч байдал – Эргэн тойрноо бүрэн төгч цэвэрхэн байлгах хүсэл нь мөн сэтгэцийн эмгэгийн шинж. Энэ нь том түгшүүр, айдсаас болж үүсдэг, өөрт маш зовлонтой сэтгэцийн асуудал юм. Эмэгтэйчүүд ийм өвчнөөр их шаналдаг нь багаас нь “эмэгтэй хүүхэд ийм байх ёстой”, “Тэрийг хар, тэр ийм цэвэрч” зэргээр бусадтай харьцуулж ярьдагтай холбоотой аж.

Зөв хооллохын хүслэн – Эрүүл мэнддээ анхаарч, идэх хоолондоо хяналт тавих нь энгийн зүйл. Харин амттай зйүл идмээр байсан ч түүн дээрээ хүчээр амтгүй зүйл нэмж татгалзах, дуртай жимсээ идэлгүй дургүй зүйлээ хүчээр ам руугаа чихэх зэрэг нь түгшүүртэй шинж тэмдэг.

Хаалттай байдал – Хэтэрхий дотогшоо, хаалттай хүн багадаа ямар нэгэн асуудалтай тулгарсан нэгэн байдаг. Та танихгүй хүн рүү залгах болоход дургүй, сандарч байвал, дэлгүүрийн худалдагчтай мэндлэх дургүй, зөрч өнгөрсөн хүн нохойг тань өхөөрдөхөд хүйтэн царай гарган явдаг бол сэтгэл зүйчид хандах хэрэгтэй болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ