Ѳѳрийгээ танихын тулд бусадтай харьцуул. Жишээлбэл , Орос. Хойд хөрш маань сүүлийн жилүүдэд хүчирхэгжиж буй. Шалтгаан нь , Орос гүрэн сүүлийн 20 гаруй жил нийгмийн бүхий л салбартаа ёс суртахууныг маш өндөрт өргөж, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх олон талтай ажил үйлсийг зохион байгуулж чадсанд оршино.

Хамгийн сүүлийн жишээ бол Орос нисггэгчийн эх оронч үйлдэл. Сирид Оросын сөнөөгч онгоцны нисгэгчийн онгоц нь суманд оногдоод, онгоцноосоо амжиж буугаад босогчидтой тэмцээд, сум нь дуусч босогчид баривчлах гэхэд нь өөртөө авч явсан гранатаа дэлбэлж, амь насаа эх орныхоо төлөө нэр төртэй золиосолсон.

Ийм л ёс суртахуунтай, ард түмэнтэй улс орон хөгжиж дэвшдэг. Гэтэл өнөөдөр Монголын төрийн үзэл суртлын гол зорилго нь зөвхөн мөнгө. Хүсэл нь хэзээ ч ханашгүй тансаг хэрэглээ болчихсон учраас бид ингэж доройтож, талцаж байна.

Дээр нь, дэлхий дахинд бараг л хамгийн ёс суртахуунгүй ард түмэнд бид шившигтэйгээр тооцогдож байна. Монголын үе үеийн УИХ ч, түүний бүрэлдүүлсэн томилгооны Засгийн газар ч, түүний удирдлага тэргүүнүүд юу гэж боддог вэ? гэдгийг тунгааж ядах юмгүй. “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засгаа л босгоно” гэдэг.

Гэтэл эдийн засаг дангаараа хангалтгүй. Ерөөсөө л иргэдийнхээ ёс суртахууныг ариусгаж байж Монгол улс хөгжил дэвшлийн замд орно. Үнэнийг хэлэхэд, монголчууд бид бие биенээ тойрч хулхидаж, залилж мэхэлсээр байгаад дуусах нь.

О.Гоо-Оюун

ХАРИУ ҮЛДЭЭХ