Фрэнсис Фукуяма гэгч япон гаралтай Америкийн судлаач ” Түүхийн төгсгөл” хэмээх номондоо ЗХУ ба социалист систем задран унасанаар хүн төрлөхтөний нийгмийн эволюц хөгжилд төгсгөл ирлээ гэж бичсэн билээ.

Товчхондоо капитализм ялчихлаа, үүнээс цааш өөр систем дахиж бий болохгүй гэж бичсэн байдаг. Ийм байх боломжтой юу?

Сайн бодоод үзье. Дэлхийн хүн ам асар хурдацтай өссөөр байгаа. Гэтэл нөөц баялаг нь улам бүр багассаар байгаа. Нефть , эрчим хүч, ой мод, цэвэр усны нөөц, газар тариаланд тохиромжтой газар, өвс бэлчээр, ашигт малтмалууд улам бүр нөөц нь багассаар байгаа. Хэзээ нэгэн цагт эдгээр нь дуусах боломжтой. Ялангуяа нефть, ой мод өнөөгийн хэрэглээгээр явбал ердөө 20-30 жилийн дараа дуусна. Бусад баялагууд ч хүн төрлөхтөний энэ хэрэглээгээр явбал хэзээ нэг цагт дуусах цаг ирнэ.

Тэр цагт хязгаарлагмал нөөц баялагийг хүн төрлөхтөнд жигд хүртээх, хуваарилах асуудал гарч ирнэ. Тэр цагт тэр нөөц баялагийг хүн төрлөхтөнд шудрагаар жигд хүртээх зам нь социализм л байх болно. Капитализм биш.Үүнийг энгийн жишээгээр тайлбарлая. Нэг ширээн дээр нэг том пицца, түүнийг тойрон 10 хүн сууж байлаа гэж бодье. Тэгвэл тэр пиццаг ойролцоогоор адилхан хэмжээтэй 10 хэсэгт хуваагаад хүн болгонд жигд өгөх нь социализм юм.

Харин мөнгөтэй ба хүч чадалтай нэг хүн нь тэн хагасыг нь аваад арай чадал багатай ч бас ч үгүй мөнгөтэй хоёр хүн нь 25 хувийг нь аваад, үлдсэн 25 хувийг нь үлдсэн 7 хүн нь хоорондоо булаацалдаж зарим нь өчүүхэн үртэс, зарим нь бүр хов хоосон хоцрохыг капитализм гэнээ. Учир нь капиталист системд хэн мөнгөтэй нь нөөц баялагийн ихэнхийг хэрэглэдэг.

Капитализм нь ямар үед амжилттай оршдог вэ гэвэл өөрт бий болсон хямрал зөрчил, асуудлаа гаднаас ямар нэг өөр эх үүсвэрээр шийдэх боломжтой үед л амжилттай байдаг. Хаалттай битүү системд амжилттай байх боломжгүй. Үүнийг тайлбарлавал түрүүний хэдэн хүн өөрсдийнх нь ширээнд дээрх пицца дууссан боловч хажуугийн өөр ширээн дээр байгаа өөр 20 хүний пиццаг айлгаж дээрэмдэж эсвэл хуурч авчраад өөрийн ширээн дээр байгаа 10 хүндээ өгөх явдал гэж хэлж болно.

Их Британи нь Аж Үйлдвэрийн хувьсгалаа хийж хүчирхэг баян улс болоход нь АНУ-д боолын хөлөлмөрөөр бий болж байсан хямд хөвөн, Энэтхэг ба Африкийг колончилж байсан нь тусалсан. Энэ гадаад эх үүсвэр нь байгаагүй бол Аж үйлдвэрийн хувьсгал ч, капитализм ч бий болохгүй байх байлаа. АНУ ч энэ үйл ажиллагаанд нь шууд ба шууд бусаар оролцож байж хөл дээрээ боссон.

1929 оноос эхлэсэн эдийн засгийн их хямралаасаа гарахад нь АНУ-д Дэлхийн 2-р дайн тусалсан. Үр дүнд нь “50-д оны жаргалтай цаг үе” АНУ-д ирж байсан.

1970-д оны Рэйганомика буюу хөгжиж буй буурай орнуудыг өрөнд оруулж байгаад өөрийн орны барааны борлуулах зах зээлээ болгох, ашигт малтмал байгалийн баялагийг нь давуу эрхээр хямд ашиглах неоколончлолын неолиберал бодлого хэрэгжээгүй бол өнөөгийн Барууны орнуудын эдийн засаг ийм хэмжээнд өсч чадах байсан уу?

ЗХУ ба социалист систем задран унасанаар тэдгээр орнууд ч бас капиталист орнуудын бараа борлуулах зах зээл , хямд түүхий эд нийлүүлэгч нь болоогүй гэж үү? Буурай орнуудаас, хуучин социалист системийн орнуудаас Барууны орнуудын оффшор бүс рүү цутган урссан мөнгө нь хэний асуудлыг шийдэж өгсөн бэ? Барууны капиталист орнуудын банкуудыг, эдийн засгийн санхүүжилтийг нь тэтгээгүй гэж үү??
Энэ тэлэлт нь ч мөн бас л хөгжингүй капиталист орнуудад үүсэх ёстой байсан хямралыг нь түр шийдэж хойшлуулж өгсөөн!

Гэвч юм болгонд хязгаар гэж бий. Капиталист систем маань социалист системийн орнуудыг эзэлсэнээр томорсоор дэлхийн ганц систем болчихсон. Одоо капиталист систем маань бүх дэлхийн цорын ганц хаалттай битүү систем болчихсон. Өөрт үүссэн хямрал зөрчлөө шийдэх гадаад эх үүсвэр нь хумигдаж байна. Капитализм нь хаалттай битүү хэлбэртэй болчихвол баян ядуугийн ялгаагаагаар нийгмийн баялаг нь цөөнхийн нарт төвлөрөх өөрийн зүй ёсны зүй тогтлоос үүсэн бий болох хямрал зөрчлөөс хаашаа ч зугтааж чадахгүй.

Мөн капиталист системд байдаг бас нэг өөр асуудал байдаг. Тэр нь юу вэ гэвэл капиталист систем хэвийн оршин тогтнохын тулд заавал эдийн засгийн тогтмол өсөлтийг шаарддаг. Өсөлт байхгүй болвол хямрал ирнэ. Өсөлт ихсэх тусам дэлхийн байгалийн баялагийг улам ихээр зарцуулах болно. Гэтэл дэлхийн нөөц баялаг хязгаартай. Мөн эдийн эдийн засгийн өсөлт бий болгохын тулд маркетингийн аргаар хүний хэрэглээг нэмэгдүүлэхээр байнга хөөргөдөн шавдуулж байдаг. Гэвч хүний худалдан авах чадвар ч, эрэлт ч бас тодорхой хязгаартай. Тэгэхээр хязгааргүй үүрдийн эдийн өсөлт байх ямар ч аргагүй юм. Үүнээс болж капитализмын хямралууд бий болдог.

Ялангуяа 2008 оноос хойш байнга хямрах болов. Одоо яахав?
Ирээдүйд хязгаарлагдмал нөөц баялаг бүхий дэлхийд капитализмыг оршин тогтнуулах ганц л арга бий. Энэ нь нөөц баялагаас хүртэх хүний тоог цөөрүүлэх явдал юм. Үүнийг нэг бол хүн төрлөхтөний тодорхой хэсгийг үгүй болгох замаар хийж болох юм. Эсвэл тэдгээр хүмүүсийг хүний тооноос хасч Энэтхэгт байсан ба одоо ч байдаг “кастын” системд шилжих явдал. Цөөхөн хүчирхэг эсвэл мөнгөтэй хэсэг нь баялагаас хүртэж үлдсэн ихэнх хүмүүс нь асар ядуу нөхцөлд орших систем. Өөр ямар ч арга байхгүй.

Бүх дэлхийн цорын ганц капиталист глобаль системийн зөрчил хямралыг шийдэх гадаад эх үүсвэр гэж байхгүй. Технологийн хөгжилөөр үүнийг шийднэ гэж одоогоор л лав хөнгөмсөгөөр найдах хэцүү. Нефть ой модыг юугаар орлуулах юм бэ? Хүн төрлөхтний хүн амын өсөлтийг яах юм бэ? Цөлжилт?

Нөөц баялагийг жигд хүртээх өөр нэг арга зам байдаг ба тэр бол социализм юм.
Тэгэхээр хязгаарлагмал нөөц баялаг бүхий хүн төрлөхтөний эцсийн зөв систем бол социализм болж таарч байнаа!
Хүн төрлөхтөн мөхөхийхөө өмнө социализмд хүссэн хүсээгүй орох л болно. Харин социализм ингэж дахин гарч ирэх үедээ өнгөрсөн үед хийж байсан алдаагаа давтахгүй шинэчилсэн хувилбараар илүү зөвөөр гарч ирэх ёстой. Хүний эрх, үг хэлэх эрх чөлөө, ардчилсан зарчимууд, чөлөөтэй зорчих эрх, тодорхой хэмжээнд хувийн аж ахуй эрхлэхийг зөвшөөрөх ёстой. Тийм онол ч угаасаа байдаг.
Тэгэхээр социализм бүрэн ялагдаагүй, түр дарагдсан байгаа. Капитализм ба социализмын тэмцэл дахиад сэргэнэ.

Фукуяма андуурчээ!

Шударга тэгш хуваарилалт бол социализм, Дани, Финлянд, Норвеги, Швед зэрэг скандиновын орнууд социализмыг амжилттай хэрэгжүүлэгч биш гэж үү, идэх хоол, өмсөх хувцас, орох орон байраар иргэн бүрээ хангах нь төрийн үүрэг, ийм нөхцөлийг бий болгож чадсан төр сайн төр, хүний наад захын хэрэгцээнээс өөр ихийг хүсч шуналтах нь харгис нийгмийг, зэрлэг хүнийг, гэмт хэргийг бий болгодог гэж боддог, одоо бид ямар нийгмийг бүтээн бий болгож байна вэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ