Элэг бол өөх шатаах, хорт бодисыг ялган шүүж гадагшлуулах зэрэг маш олон төрлийн чухал үүрэг гүйцэтгэдэг учир энэ эрхтнийг “лаборатори” гэж нэрлэдэг билээ. Муу хоол хүнс, хортой зуршил нь хүний биеийн бүх л организмд, ялангуяа элгэнд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг байна. Ийм үед элэгний үйл ажиллагаа доголдож эхлэх учир нэн даруй энэ байдлыг зогсоож элгийг эрүүлжүүлэх хэрэгтэй юм. Үүний тулд эрүүл хүнс хэрэглэж хортой, муу хүнснээс аль болох татгалзах нь зүйтэй. Ингээд таны бие организмд олон төрлийн сайн нөлөө үзүүлэх нэгэн шингэнийг танилцуулах бөгөөд энэ нь таны биед доор дурдсан эерэг нөлөөг үзүүлэх болно:

  1. Цус цэвэрлэнэ
  2. Элгийг сэргээнэ
  3. Дархлааг дэмжинэ
  4. Биеийг залуужуулна
  5. Халдвар болон үрэвслээс урьдчилан сэргийлнэ
  6. Хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй
  7. Антиоксидант үйлчилгээ
  8. Бодисын солилцоог сайжруулна
  9. Цусан дахь сахар болон холестерины хэмжээг хянана
  10. Арьсанд сайн нөлөөтэй

Орц:

  • 2 нимбэг
  • 1 өргөст хэмх
  • Багц яншуй
  • 200 мл ус

Бэлтгэх болон хэрэглэх арга: Дээрх орцуудыг блендерт хийж холиод сайхан амттай коктейл гаргана. Өдөрт 1-2 удаа, 1 сарын турш ууна. Дараа нь 2 долоо хоног завсарлаад өмнөхтэй адил 1 сарын турш уугаарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ