МАН нэр дэвшихээр горилогчдын дунд судалгаа явуулж байгаа. М.Энхболдын талын 27 гишүүнд тойрог өгөхгүй байх магадлал өндөр байгаа аж. Одоогийн байдлаар яригдаж буй горилогчдын талаар мэдээлж байна.

Архангай аймаг – 3 мандат

Одоогийн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг нарыг нэр дэвшүүлэхээр яригдаж байна.  Эдгээр гишүүдийг 2016 оны сонгуулиар Архангай аймгаас хичнээн хүний санал авсныг эргэн сануулъя.

  • 1-р тойргоос УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн 9817 хүний саналаар 58%-иар ялалт байгуулсан
  • 2-р тойргоос УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нь 2016 оны сонгуульд 9704  хүний саналаар 61,3 хувиар ялалт байгуулсан.
  • 3-р тойргоос БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 7036 хүний саналаар 51,8 хувиар ялалт байгуулсан.

Баян-Өлгий аймаг – 3 мандат

ХХААХҮЯ-ны дэд сайд А.Сауле эмэгтэйчүүдийн квотод нэр дэвшихээр яригдаж байна. УИХ-ын гишүүн Г.Солтаны хувьд энэ удаагийн сонгуулийг өнжихөөр болсон гэсэн мэдээлэл байна. Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханы нэр ч сонгуульд хүч үзэх хүмүүсийн тоонд багтаж байгаа юм.

  • 4-р тойрог  УИХ-ын гишүүн Г.Солтан нь 8441 хүний саналаар 51,4 хувиар тойрогтоо ялалт байгуулсан.
  • 5-р тойрог Х.Баделхан 8143 хүний саналаар 50,9 хувиар ялалт байгуулсан.

Баянхонгор аймаг – 3 мандат

Одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, М.Билэгт нар нэр дэвших магадлалтай байна.

  • 7-р тойргоос УИХ-ын дарга Г.Занданшатар 7138 хүний саналаар 50,7 хувиар ялалт байгуулж байв.
  • 9-р тойрогт УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир 7900 хүний саналаар 49,4 хувиар ялалт байгуулж байсан.
  •  8-р тойргоос УИХ-ын гишүүн М.Билэгт 6845 хүний саналаар 48,4 хувиар ялалт байгуулж байв.

Булган аймаг – 2 мандат

Ж.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, хуульч Б.Гүнбилэг, “Сод Монгол”-ын Ц.Анандбазар нарын нэрс яригдаж байна.

   – 2016 онд Булган аймгийн сонгуулийн 10 дугаар тойргоос УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 16329 хүний саналаар 55,5 хувиар тойрогтоо ялалт байгуулсан.

Говь-Алтай аймаг – 2 мандат     

Монгол ардын намын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар нэр дэвшихээр яригдаж байна.

  -Говь-Алтай аймгийн 11 дүгээр тойрогт 2016 онд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд 14439 хүний саналаар 51,5 хувийн саналаар ялалт байгуулсан.

Дорноговь аймаг – 2  мандат         

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Одбаяр нарын нэр яригдаж байна.

  • Дорноговь аймгийн сонгуулийн 13 дугаар тойргоос 2016 онд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нь 15606 хүний саналаар 51,5%-иар ялалт байгуулж байв.

Дархан-Уул – 3 мандат

УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, Д.Хаянхярваа нар нэр дэвшинэ гэж буй. Тэднээс гадна Монголын төмөр замын дарга байсан Б.Цэнгэл мөн МАН-аас нэр дэвшихээр тус аймгийг тойглож яваа. Мөн тус аймагт МАН-аас УИХ-ын даргын зөвлөх Ж.Сүхбаатар дэвших боломжтой.

  • Дархан-Уул аймгийн 44-р тойргоос УИХ-ын гишүүн Б.Жавхлан 6716 хүний саналаар 46,5%-иар сонгогдож байсан.
  • Дархан-Уул аймгийн 43 дугаар тойргоос УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 6553 хүний саналаар 42,3 хувиар сонгогдож байв.

Дорнод – 2 мандат

Хуульзүйн дэд сайд асан Б.Энхбаяр нэр дэвшихээр горилж байна. Мөн УИХ-ын Х.Болорчулуун, нарын хэн нь намынхаа даргаас илгээлт авахаас шалтгаалах юм. Н.Номтойбаяр гишүүн намаас хасагдаж, УИХ-аас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул бие даагчаар дэвших боломжтой болсон.

Говьсүмбэр, Дундговь аймаг -2 мандат

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Баттүшиг, Дундговь аймгийн МАН-ын дарга Б.Амарсанаа нар яригдаж эхэлжээ.

Завхан – 2 мандат

Гарьд Ц.Цэрэнпунцаг, Мөн 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас тус аймгийн 17 дугаар тойрогт нэр дэвшиж байсан Б.Энхболд нар нэр дэвшихээр яригдаж байгаа.

Орхон – 3 мандат

Орхон аймгийн засаг дарга Д.Батлут, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Бат-Эрдэнэ нар нэр дэвших магадлалтай байна. Хамгийн сүүлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ч мөн Орхон аймгийг зорихоор зэхэж байгаа гэх мэдээлэл ч бий.

  • МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нь Орхон аймагт нэлээдгүй олон удаа ажилласан байдаг нь сонгуульд нэр дэвших боломжийг эрэлхийлж байжээ.

Өвөрхангай – 3 мандат   

МАН-аас бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Я.Содбаатар, С.Чинзориг, Д.Лүндээжанцан нарын нэрс яригдаж буй.

  • МАН-аас бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өмнөх сонгуулиар Өвөрхангай аймгийн 20 дугаар тойргоос 9655 хүний саналаар 63,8 хувиар ялалт байгуулж байв.
  • УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Баянгол дүүргийн 70 дугаар тойргоос 7672 хүний саналаар 33 хувиар тойрогтоо ялалт байгуулж байсан.
  • С.Чинзориг нь Өвөрхангай аймгийн 20 дугаар тойргоос 9391 хүний саналаар 46,6 хувиар ялалт байгуулж байв.
  • Я.Содбаатар нь 2016 оны сонгуулиар тус аймгийн 19 дүгээр тойрогт 10139 хүний саналаар 53,1 хувиар ялалт байгуулсан.

Өмнөговь – 2 мандат

МАН-ын намаас УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, МСНЭ-ийн дарга Х.Мандахбаяр нарын нэг нь өрсөлдөхөөр бэлтгэж буй. Мөн Л.Энхболдын хувьд “ЖДҮ” гэх асуудалтай байгаа ч Л.Энхболд нэр дэвшихээр бэлтгэгдэж буй.

  • УИХ-ын гишүүн Н.Амарзаяа нь 2016 оны сонгуулиар тус аймгийн 22 дугаар тойргоос 7434 хүний санал авч 49,2 хувиар тойрогтоо ялалт байгуулсан.
  • МСНЭ-ийн дарга Х.Мандахбаяр нь Хариуцлагатай уул уурхай хэлэлцүүлэг явуулж, хэвлэлийн хурал зарлан уйлж байсан түүхтэй нэгэн.
  • Л.Энхболд Өмнөговийн 23 дугаар тойргоос 2016 оны сонгуульд нэр дэвшин 6912 хүний саналаар 47,3 хувиар гарч ирсэн.

Сүхбаатар – 2    мандат

  • Сүхбаатар аймгийн МАН-ын дарга Ш.Лхамсүрэн, УИХ-ын гишүүн Ч.Улаан,  УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ  нар тус аймгаас МАН-ыг төлөөлөн нэр дэвшихээр яригдаж эхэлжээ.

Сэлэнгэ аймаг– 3 мандат

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Н.Оюундарь, ЗТХЯ-ны дэд сайн асан Б.Цогтгэрэл нар горилж байгаа.

2016 оны сонгуулиар

  • УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 26 дугаар тойргоос 7962 саналтай 46,8 хувиар ялж байсан.
  • УИХ-ын гишүүн Н.Оюундарь 25 дугаар тойргоос 7616 саналтай 44,85 хувиар ялж байсан.

Төв аймаг– 3 мандат

УИХ-ын гишүүн М.Энхболд, Н.Энхболд, А.Сүхбат, нарын гишүүд өрсөлдөх магадлалтай.

2016 оны сонгуулиар

  • УИХ-ын гишүүн М.Энхболд 28 дугаар тойргоос 8289 саналтай 63,3 хувиар ялж байсан.
  • УИХ-ын гишүүн Н.Энхболд 30 дугаар тойргоос 8154 саналтай 48 хувиар ялж байсан.
  • УИХ-ын гишүүн А.Сүхбат 29 дүгээр тойргоос 7896 саналтай 57,5 хувиар ялж байсан.

Увс  аймаг– 3 мандат

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Н.Цэрэнбат нар бэлтгэлээ базааж байна. Энэ хоёр гишүүн 2016 оны сонгуулиар дараах байдалтай ялж байжээ. Үүнд:

  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 31 дүгээр тойргоос 8358 саналтай 51,4 хувиар ялж байсан.
  • УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар 33 дугаар тойргоос 7611 саналтай 57 хувиар ялж байсан.

Ховд аймаг– 3 мандат

УИХ-ын гишүүн Л.Батнасан, С.Бямбацогт, Ц.Цогзолмаа нар бэлтгэлээ базааж буй. 2016 оны сонгуулиар дараах байдалтай ялж байсан.

  • УИХ-ын гишүүн Л.Батнасан 36 дугаар тойргоос 7914 саналтайгаар 48,5 хувиар ялж байсан.
  • УИХ-ын гишүүн С.Бямбацогт 35 дугаар тойргоос 6602 саналтай 48,5 хувиар ялж байсан.
  • УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нь Сүхбаатар дүүргийн 62 дугаар тойргоос 8233 саналаар 36,5 хувиар ялж байсан.

Хөвсгөл аймаг– 3 мандат

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, Ө.Энхтүвшин нарын нэр яригдаж байна.

  • УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 39 дүгээр тойргоос 12075 хүний саналаар 58,7 хувиар ялж байсан.
  • УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 38 дугаар тойргоос 14291 саналтай 64,1 хувьтай ялж байсан.

Хэнтий аймаг– 3 мандат

МАН-аас ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ,Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар нэр дэвшихээр яригдаж байна. УИХ-ын гишүүд нь 2016 оны сонгуулиар дараах байдалтай ялж байжээ.

Үүнд:

  • УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 41 дүгээр тойргоос 6232 хүний саналаар 53,2 хувиар ялалт байгуулж байсан.
  • УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 6623 хүний саналаар 56 хувиар ялж байсан.

Баянзүрх дүүрэг- 5 мандат 

 Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшин, Хуульч Ж.Эрхэмбаатар, БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан нар яригдаж байна.

Баянгол дүүрэг– 3 мандат    

  • МАН-аас УИХ-ын гишүүн  Ж.Ганбаатар, Х.Ганхуяг нар нэр дэвшихээр яригдаж байна. Ж.Ганбаатар нь 2016 оны сонгуулиар дараах байдалтай ялж байсан.

Үүнд:

  • УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нь 68 дугаар тойргоос 10614 санал авч 48,3 хувиар ялж байсан.

Хан-Уул дүүрэг-2 мандат

 УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Д.Сарангэрэл, Ж.Алдаржавхлан нар өрсөлдөхөөр яригдаж буй. УИХ-ын гишүүд нь 2016 оны сонгуулиар дараах байдалтай ялж байсан.

Үүнд:

  • УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нь 58 дугаар тойргоос 5688 хүний саналаар 37,2 хувиар ялж байсан.
  • УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нь 55 дугаар тойргоос 6331 хүний саналаар 34,1 хувиар ялж байсан.

Чингэлтэй дүүрэг– 3 мандат      

     УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, М.Оюунчимэг нар нар яригдаж байгаа.Мөн Х.Ганхуяг нэр дэвшиж магадгүй гэж яригдаж байгаа. УИХ-ын хоёр гишүүн нь 2016 оны сонгуулиар дараах байдалтайгаар ялж гарч ирсэн.

Үүнд:

  • 63 дугаар тойргоос Т.Аюурсайхан 12704 хүний саналаар 41,6 хувиар ялсан.
  • 64 дүгээр тойргоос М.Оюунчимэг 6590 хүний саналаар 38,3 хувиар ялсан.
  • Х.Ганхуяг нь ХҮН-ын гишүүн байсан бөгөөд 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшиж, Баянгол дүүргийн 70 дугаар тойрогт УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай  өрсөлдөн 5000 санал авч байсан. 2017 онд намаасаа гарч МАН –д элссэн.

Сүхбаатар дүүрэг – 3 мандат

МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан Дэд захирал, профессор Ч.Ундрамын нэр яригдаж байна.

 Багануур, Багахангай, Налайх дүүрэг– 2 мандат

Тус дүүргүүдэд  хотын дарга С.Амарсайхан, НИТХ-ын дарга Р.Дагва нарын нэр яригдаж байна. 

Сонгинохайрхан дүүрэг– 5  мандат           

МАН-аас УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Х.Нямбаатар, Н.Учрал, Д.Тэрбишдагва нарын нэрс яригдаж байна. Харин Б.Ундармаа гишүүн 2020 оны сонгуулиар өнжиж магадгүй гэж байна. С.Мөнхчулуун бас нэр дэвших боломжтой.

2016 оны УИХ-ын сонгуулиар:

  • УИХ-ын гишүүн Д.Сумъябазар 73 дугаар тойргоос 9,577 саналаар 52,5 хувиар ялж байсан.
  • УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 76 дугаар тойргоос 12190 саналаар 50,4 хувиар ялж байсан.
  • УИХ-ын гишүүн Н.Учрал 72 дугаар тойргоос 9870 саналаар 52,5 хувиар ялж байсан.
  • УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва 74 дүгээр тойргоос 8106 саналаар 36,1 хувиар ялж байсан.
  • УИХ-ын гишүүн Б.Ундармаа 75 дугаар тойргоос 9673 саналаар 37,1 хувиар ялж байжээ.

Дараагийн дугаарт АН-аас хэн хэн нэр дэвшихээр горилж буйг  мэдээллэх болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ