spot_img
Ням, 5 сар 5, 2024
13.1 C
Ulaanbaatar
spot_img
онцлох4Мал нь харьяандаа үхээгүй бол малчинд даатгалын нөхөн төлбөр олгогдохгүй

Мал нь харьяандаа үхээгүй бол малчинд даатгалын нөхөн төлбөр олгогдохгүй

Монгол Улсад “Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль” 2014 онд батлагдаж дагалдах журам нь 2020 онд шинэчлэгджээ. Энэхүү хуулийн зорилт нь “…малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, төрөөс тавих хяналт, даатгалын эрсдэлийг хуваарилах, нөхөн төлбөр төлөх, малын давхар даатгал, даатгагч болон даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” Гэжээ. Харин уг хуулийн 5.1.2.малыг тухайн мал тоологдсон сумын нутаг дэвсгэрт даатгуулах; бөгөөд малын хорогдлыг сумын түвшнээр тодорхойлж нөхөн төлбөрийг олгох бөгөөд босго үзүүлэлтэд хүрэхгүй бол нөхөн төлбөр олгодоггүй.

Сумын нийт малын 30 хувь нь хоргодсон бол эрсдэлийн дээд түвшин гэж үзэн нөхөн төлбөр олгоно. Энэ хуульд малчин малаа өөрийн харьяа сумдаа тоолуулчхаад өөр аймаг сумын нутагт отроор явж байгаад мал нь хоргодсон бол ямар зохицуулалт үйлчлэх нь төдийлөн тодорхой бус.

Мөн даатгуулагч малчин малаа ямар төрлөөр хэрхэн, хэдэн малаа даатгуулснаас хамаарч нөхөн төлбөр олгогдох бөгөөд хэрвээ цөөн малаа бага өртгөөр даатгуулсан бол нөхөн төлбөр мөн л бага хувьтай бодогдоно. Малын хорогдлыг тоог, хувь хэмжээг сум багийн удирдлага боловсруулан статистикийн байгууллагад мэдээлэх бөгөөд үүний дараа хохирлыг хэмжээг тооцоолдог. Энэ хооронд малчид бодит эрсдэлээ бууруулах чадавх нь алдагдсаар байх нь.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Холбоотой мэдээ

spot_imgspot_imgspot_imgspot_img
Шинэ мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй