spot_img
Ням, 5 сар 5, 2024
9.1 C
Ulaanbaatar
spot_img
Улс төрАрдын нам дахь нүүрсний мафийн толгойлогч хэн бэ!?

Ардын нам дахь нүүрсний мафийн толгойлогч хэн бэ!?

Нэгэнт ил болсон асар их нүүрсний хулгайн шуурганд зөвхөн жижиг жараахайнууд буюу гүйцэтгэгчид өртөөд байна. Жишээ нь, хууль хяналтынхан “Эрдэнэс тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуяг мэт уул уурхайгаар мэргэшсэн залуусын эргэн тойрныг ухаж төнхөж эхэлсэн. Харин гүйцэтгэгчдэд голлон чиглэл өгсөн этгээдийн нэр Монголдоо номер 1 мэдээлэлтэй хүмүүсийн албан тасалгаанд хав дараастай байгаа ажээ. Учир нь Тавантолгой ордоос нүүрсний квот хуваарилах дархан эрх мэдлийг эдэлж ирсэн хүн өнөөг хүртэл МАН-ын байран дахь том сэнтийд заларсаар байгаатай холбоотой. Тэрбээр нүүрсний сүлжээг удирдах замаар Засгийн газрын танхимын хоймор хавьцаа залраад амжсан. Энэрэнгүй, шударга, үсээ тосолсон, үрчлээ суугаагүй, идэр насны лидерийн дүрээр…

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2022 оны нэгдүгээр сард Хятадад хийсэн айлчлал, түүний араас удаа дараа хийсэн мэдэгдлүүдийг нь харвал, хоёр улсын хууль хяналтын байгууллагууд олон жил Монгол-Хятадын хил дамнаж бугшсан нүүрсний мафийн мөрөөр орсон гэдэг тодорхой болсон. Баривчилгаа Өвөрмонголын Баяннуур аймгаас эхэлсэн гэдэг мэдээлэл бий. Хоёр улсын хуулийнхны хараанд өртсөн мафийн хулгайлсан нүүрс, унагаасан мөнгөний хэмжээ 40 их наяд төгрөгөөр яригдаж байгааг Монголын УИХ-ын гишүүд ч гэрчлэх болов. Өөрөөр хэлбэл, төр засгийн өндөрлөгүүдээс эхлээд УИХ-ын гишүүд хүртэл нүүрсний хулгайн гол зохион байгуулагчийг нэр зааж хэлэхэд бэлэн болчихсон байна. Гэхдээ төрийн тусгай хамгаалалтад байдаг гишүүд хүртэл айдастай байгаа нь илт. МАН-ын дээгүүр албан тушаалтнууд нүүрсний мафийн толгойлогчтой нэг намд харьяалагддаг нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд.

Гэтэл олон нийт, МАН-ын жирийн гишүүд дэмжигчид төрийн өндөр албан тушаалтнуудаас Тавантолгойн нүүрс худалдан авах эрхийг хятадуудад зарах замаар тонн тутмаас 1 ам.долларыг авлига хэлбэрээр авдаг далд бизнесийн схемийг задалж, ил зарлахыг шаардсаар байгаа. Энэ бол Тавантолгой ордод олон жилийн турш явагдаж байгаа олон улс дамнасан хулгай. Бараг амтай болгон ярьдаг боловч хууль хяналтынхны хажуунд оршдог мафийн сүлжээ. Монголд сүүл нь үлддэг ч Гашуунсухайтын боомт гараад толгой нь цээжтэйгээ алга болдог мафийн сүлжээг анх Хятадын талаас ил болгосон гэх мэдээлэл өөрөө анхаарал татна.  Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр нүүрсний ханш өссөнтэй холбоотойгоор гол зохион байгуулагчийн хуваарилсан квотоос хүртдэг авлигын ханш тонн тутмаас 2-3 ам.доллар болж өссөн гэвэл, Монголын экспортын нүүрс нийт хэмжээ жилдээ 15-20 саяар хэмжигддэг. Иймээс Ардын нам дахь нүүрсний мафийн толгойлогч яг одоо бяртай байна, мөнгөтэй байна, бас хууль хяналтын байгууллагад нөлөөлөх эрэмбэтэй байна. Мафийн сүжээгээ хамгаалж, өөрөө уснаас хуурай гарахын тулд жижиг жараахайнуудаар туг тахиж эхэлсэн нь үүнийг илтгэнэ. Гагцхүү ийм их эрх мэдэл өнөөдөр үнэмлэхгүй олонхоор эрх баригч намыг үндсээр нь удирдаж ирсэн нэг л этгээдэд хадгалагдаж байгаа. Тэр бол МАН дахь мафийн сүлжээний гол толгойлогч, нүүрсний хар бизнесийн гол тоглогч юм.

Нийтэлсэн: Г.ОРЧЛОН  

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Холбоотой мэдээ

spot_imgspot_imgspot_imgspot_img
Шинэ мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй