spot_img
Ням, 5 сар 5, 2024
13.1 C
Ulaanbaatar
spot_img
ХуульСонсогддоггүй сонсгол

Сонсогддоггүй сонсгол

УИХ хэдэн ч удаа сонсгол зохион байгуулав. Тэгсэн атлаа сонсогдоод байгаа юм алга. Процессын хуулиа зөрчөөд, мөрдөн байцаах албаны ажлыг хийгээд байхаар яаж ч олигтой юм сонсогдох вэ? Хамгийн гол нь сонсголоос сонгож бултуулаад, жинхэнэ эздийг нь хөшигний цаана орхисоор байгаа сонсгол гэх жүжгийг хэдий болтол дэглээд, түүнийгээ нийтэд цацах вэ? Эхнийх нь сонсогдож амжаагүй байтал яг одоо Төрийн ордонд эмийн үнийн өсөлтийн нөхцөл байдлыг нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол эхэлж байна.

Нүүрсний болон Хөгжлийн банкны сонсгол үндсэн агуулгаараа ямар ч үр дүнд хүрээгүй.Хүрэх боломж ч угаасаа байгаагүй юм. Намын дохиураар угаас цаанаас нь цоллосон хэдийгээ шонд өлгөсөн болоод өнгөрсөн. Харин Хөгжлийн банкыг дампууруулах шахсан, Нүүрсээр жинхнээсээ хэн нь хөлжөөд, хөлжсөн нэгэнд нь чухам ямар хариуцлага оноосон бэ? Хариулт нь бараг л олдохгүй байж мэднэ. Яг одоо явж байгаа эмийн үнийн сонсгол ч дээрх хоёр зохиолтой адилхан “драматург”-тай өрнөх вий. Сонсголын сэдвүүд ч мундахгүй юм. Газрын наймаа л гэнэ, Хүүхдийн эрхл гэнэ, сүүлдээ Ногоон автобусаар сонсгол хийнэ гэж баахан попорсон.

…Тухайн сонсголын хянан шалгах түр хорооны гишүүд л сууж, зөвхөн цугларсан мэдээллийн хүрээнд асуудлыг хэлэлцэнэ. Тэрнээс биш онцгой бүрэн эрхт комисс гэлээ гэдэг шиг хянан шалгах хорооныхон мөрдөн шалгах ажиллагааг хийдэггүй…

Сонсгол чухамдаа юу юм бэ гэдгийг ард иргэдэд сайхан тайлбарлачихмаар байгаа юм. Сонсгол бол үндсэндээ ямар нэгэн үр дүнд тодорхой хүрдэггүй зүйл. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааг ч сонсголоор далимдуулж хийдэггүй. Хэн нэгнийг нэр хоч өгөн цоллодоггүй. Иргэдэд болон улстөрчдөд нээлттэй байгаа сэдвийн хүрээнд эрүүлээр мэтгэлцэх үйл явц. Нөгөөтээгүүр “цоллуулж” байгаа хүнд ч эрх бий. Тиймээс сонсголд дуудагдсан нэгэнд өөрийгөө хамгаалах боломж олгодог. Тэрнээс биш асуудал нээлттэй байлаа гээд бүгдийг нь нэг дор цуглуулчихаад Монгол Улс балран доройтлоо гэж цээжээ дэлдэхийг хэлдэггүй юм. Уншигч та бүхэн АНУ-ын Конгрессын сонсголыг зурагтаар бишгүйдээ үзсэн байх. Тэнд яадаг вэ гэвэл хэлэлцэж буй асуудлын хүрээнд зайлшгүй асуух ёстой хүмүүсийг нэг, нэгээр нь дуудаж бүхэл өдөржингөө хэлэлцдэг. Хиймэл оюун ухааны асуудлаар хэлэлцэж байгаа бол энэ тухай ярьж чадах 4-5 субъектыг дуудна. Эхнээсээ дуусах хүртэл нийтэд нээлттэй байна. Тэгээд л боллоо. Ардчилсан чиг баримжаатай улс орнууд яг л энэ жишгээр явдаг юм уг нь. Дээрээс нь тухайн сонсголын хянан шалгах түр хорооны гишүүд л сууж, зөвхөн цугларсан мэдээллийн хүрээнд асуудлыг хэлэлцэнэ. Тэрнээс биш онцгой бүрэн эрхт комисс гэлээ гэдэг шиг хянан шалгах хорооныхон мөрдөн шалгах ажиллагааг хийдэггүй. Мөн сонсголд оролцож байгаа хэнийг ч шүүхээр гэм бурууг нь тогтоогоогүй бол гэмт хэрэгтэн шиг харьцах ёсгүй. Хүний эрхийн болоод иргэний улс төрийн эрхийг хүндэлдэг бол буруутган цоллож байгаа нэгэнтэй ёс суртахууны хэм хэмжээг баримтлан харьцах ёстой.

Уншигч та бүхэн санаж байгаа бол “Нүүрсний” болон “Хөгжлийн банкны” сонсголын дараа парламентын ардчиллыг бэхжүүлсэн түүхэн үйл явдал гэсэн улстөрчдийн баахан мэдээ явсан даа. Энэ бол сонсогдоогүй сонсголоо сонсгох гэсэн улстөрчдийн үзэл суртлын мэдээнээс өөр юу ч биш. Хэрэв тиймгүй бол хөгжлийн банк болон нүүрсний гэх хэргийн жинхэнэ эзэд нь яг одоо тодорчих байлаа. Тодрох бүү хэл улстөр ярьж цэцэрхэхгүй, энэ удаагийн сонгуульд оролцохгүй сүүлээ хавчаад бултахбайлаа. Бүр эсвэл бүгдийг чадагчийн дүрд тоглоод жүжгийн дараагийн үзэгдлийг тайзнаа тавихүгй байлаа. Бүрэсвэл үүнийг бичигч би бээр сонсгол сонсогдсон эсэхийг ч бичээд суухгүй байлаа…

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Холбоотой мэдээ

spot_imgspot_imgspot_imgspot_img
Шинэ мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй