spot_img
Ням, 5 сар 5, 2024
9.1 C
Ulaanbaatar
spot_img
онцлох2Хотын дарга Д.Сумъяабазар халтирч унасны улмаас яаралтай хагалгаанд оржээ

Хотын дарга Д.Сумъяабазар халтирч унасны улмаас яаралтай хагалгаанд оржээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр (2023.02.01)  шөнө халтирч унасны улмаас яаралтай нурууны хагалгаанд оржээ. Түүнийг яаралтай “Грандрмед” эмнэлэгт хүргэсэн бөгөөд хагалгаа амжилттай болсныг эх сурвалжууд мэдээлэв. Нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгаанаас шалтгаантай гэмтэл бэртэл нийт ослын 40 хувийг эзэлж байгааг Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс мэдээлсэн байдаг. Жилд дунджаар 140,000 гаруй гэмтэж бэртсэн иргэн  тус төвөөр үйлчлүүлсний 60 орчим мянга нь халтирч унаснаас үүдэн бэртжээ. Мөн үүний дийлэнх нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас гарсан байдаг. Дашрамд дурдахад, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар 2022.02.14-ны өдөр захирамж гаргаж, нийслэлийн хэмжээнд сар бүрийн 1-нд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон шийдвэрийг цуцласан байдаг юм.

7 Сэтгэгдэл

  1. Пээ барагтай унаж үзээгүй Аварга өөрийнхөө удирдсан ажилд өөрөө ингэж дүн тавьж байдаг.

  2. Олон хүний хараал идхээр тэг нь шүү дээ Спортоо хөөгөөд явж байсан бол Ард түмний хайртай хүү хэвээрээ л байх байсан даа шунал ихэдвэл шулам бол нь гэдэг шиг Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг байхаа баян хүн ч сайхан юмаа хувийн эмлэгт хагалгаанд орчих нь Улныхан бид Гэмтэлээс өөр очих газаргүй…

  3. Үйлийн үр хаалга андуурдаггүй гэнэ лээ. Мөнгөтэй хүн хамгийн сайн газар хамгийн үнэтэй эмчилгээ хийлгэнэ биз дээ. Гэвч эрүүл мэндийг мөнгөөр худалдан авах боломжгүй.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Холбоотой мэдээ

spot_imgspot_imgspot_imgspot_img
Шинэ мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй