spot_img
Ням, 5 сар 5, 2024
9.1 C
Ulaanbaatar
spot_img
Гадаад мэдээОросын царцаасан хөрөнгийг Америк хурааж авна гэв

Оросын царцаасан хөрөнгийг Америк хурааж авна гэв

Оросын хэвлэл энэ сарын 20-нд мэдээлснээр, ОХУ-ын царцаагдсан хөрөнгийг хураах АНУ-ын шийдвэр нь Оросын нэр хүндэд нөхөж баршгүй хохирол учруулсан учраас Америк шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Бид өөрийн ашиг сонирхлын үүднээс хариу арга хэмжээ авах болно гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мөн өдөр мэдэгджээ.
Америкийн Конгрессын Төлөөлөгчдийн танхим хуулийн төсөл баталж, ОХУ-ын царцаагдаад байсан хөрөнгийг АНУ-ын засгийн газар хураан авах эрх олгосон бөгөөд энэхүү хөрөнгийг Украиныг дэмжихэд ашиглана гэжээ.
Капитол Хилл сонины мэдээлснээр, тухайн нутгийн цагаар энэ сарын 20-нд Америкийн Конгрессын Төлөөлөгчдийн танхим 95 тэрбум ам.долларын гадаад тусламж үзүүлэх тухай хуулийн төслийг баталсан. Үүнд 60 тэрбум ам.долларын тусламжийг Украинд үзүүлэх бол Израильд 26 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ гэжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Холбоотой мэдээ

spot_imgspot_imgspot_imgspot_img
Шинэ мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй